70001921
info@nam.mn
Мэдээ

Шинэ сэргэлтийн 5 тойрог төсөл орон нутагт эдийн засгийн том дэвшилд хүргэнэ

Админ
2023/09/13

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын алба баруун аймгуудад ажиллаж байна. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Д.Очирбат Баянхонгор аймгийн Галуут суманд ажиллаж сумын иргэдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцууллаа.

Иргэдийн хувьд "Шинэ сэргэлтийн бодлого" хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд томоохон нөлөө үзүүлэх бодлогын арга хэмжээ болж чадаж байна гэдгийг тодотгоод сумдыг аймагтай, аймгийг бусад аймаг, Улаанбаатар хоттой холбох авто замын ажлын талаар санал хүсэлтээ өгч байна.

2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Шинэ сэргэлтийн 5 цагариг” төслийг баталсан. Энэ нь аймаг, орон нутгийн болоод Улаанбаатар хотын хэмжээнд хөгжлийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйлүүдийг цогцоор нь шийдвэрлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлж байна гэсэн үг юм. Авто замын дэд төслүүд, Эрчим хүчний дэд төслүүд, Дулаан хангамжийн дэд төслүүд, Орон сууцны хүрэлцээ хангамжийг бий болгох дэд төслүүдийг “Шинэ сэргэлтийн 5 тойрог” гэж нэрлэж байна. Үүнийг хэрэгжүүлсэнээр орон нутагт эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэнэ. 

Монгол Улсын 21 аймаг, 96 сум, хилийн 4 боомт хатуу хучилттай авто замаар холбогдож, 7500 км хатуу хучилттай авто замтай болсон. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд Монгол улс “Мянганы зам” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Тэгвэл одоо аймгууд болон боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байна. Энэ хүрээнд бүх аймгийн төвүүдийг хооронд нь холбохоос гадна урд, хойд хилийн боомтуудыг холбох, авто замын таван босоо коридортой болох юм. 

“Шинэ сэргэлтийн 5 тойрог” төслийн үр дүнд орон нутагт эдийн засгийн үсрэнгүй дэвшил гарна тооцоолж байна. 2021 онд Монгол Улсын ДНБ 40 орчим их наяд төгрөгт эргэлдэж байсан бол 2023 оны жилийн эцсийн байдлаар 56-57 их наяд төгрөгийн ДНТ-тэй болно. Үүгээр ч зогсохгүй 2024 онд Монгол Улсын ДНБ-ний хэмжээ 70 их наяд төгрөгөөс дээш гарах төсөөлөл байна.

 








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.