Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын алба төвийн болон баруун бүсийн аймгуудад ажиллаж байгаа Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан 6-р баг Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллаж иргэдтэй уулзан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаарх мэдээллийг өгч засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцууллаа. Иргэдийн хувьд эрчим хүч, авто замтай холбоотой асуудалд онцгой анхаарч байсан юм.
Улс орны бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэг багана нь эрчим хүчний хангамж. Авто зам, Эрчим хүч нь тухай улс орны хөгжлийг тодорхойлогч хоёр том багана нь болж өгдөг. Өнөөдөр Монгол улс тэр дундаа хөдөө орон нутгийн хөгжлийн хурд удаан, жилээс жилд эзэнгүйрч байгаа нэг том шалтгаан нь эрчим хүчний хангамжтай холбоотой.
Монгол улс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлээд байгаа билээ.
Хэдхэн хоногийн өмнө Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан нар Говь-Алтай аймагт ажиллаж Есөнбулаг суманд шинээр ашиглалтад орж байгаа 10 МВт-ын хүчин чадалтай “Сэрвэн” нарны цахилгаан станцын үйл ажиллагааг эхлүүлсэн. “Сэрвэн” нарны цахилгаан станц нь жилд 18.4 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд үүний үр дүнд Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянган иргэний эрчим хүчний хангамж сайжирч байгаа юм.
“Сэрвэн” нарны цахилгаан станц болон Тайширын УЦС-аас гадна Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС баригдвал манай улс эрчим хүчний хувьд хартаат бус болох стратегийн нүүдэл хийгдэнэ. Энэ бол "Шинэ сэргэлтийн бодлого"-ын гол зорилт юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.