Өнгөрсөн 06-р сараас эхлэн Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын албаны багууд 21 аймаг, 330 суманд ажиллаж, “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Эхний удаа Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын 50 орчим сумдад хүрч ажилласан бол энэ сарын 11-23-ны өдрүүдэд Хөвсгөл, Булган, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Увс, Ховд аймгийн 130 гаруй сумдад ажиллаж байна.
Монгол Ардын Намын Технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга Н.Жавхлангаар ахлуулсан баг Ховд аймгийн Дөргөн, Мянгад суманд ажиллаж намын анхан, дунд шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, намын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, цахим системийн ажлыг хөгжүүлэх зэрэг сургалт, арга зүйн зөвлөгөө хүргэж байгаагаас гадна МАН болон Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллаа.
“Нээлттэй нам” уулзалтад оролцсон иргэд намын үйл ажиллагаа, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж, нийгэм, эдийн засагт үр дүнд гарч буйд талархалтайгаа байгаагаа илэрхийллээ. Мөн цаашид хэрэгжүүлэх томоохон төслүүдээ шуурхай, амжилттай хэрэгжүүлэхийг хүссэн юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.