Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын албанаас энэ оны 06-р сараас эхлэн 21 аймгийн 330 сумаар гишүүд, дэмжигч иргэдтэй уулзаж, “Нээлттэй нам” уулзалт хэлэлцүүлгийг хийж байна. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн даргын зөвлөх Н.Оюундарь, МАН-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа тэргүүтэй XIII баг Завхан аймгийн Тэлмэн суманд ажиллав.Уулзалт, хэлэлцүүлгийн өмнө “Шинэ сэргэлтийн Реформ” Монгол Ардын Намын бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Завхан аймгийн Тэлмэн сум 800га тариалангийн талбай, 190 га газрын усалгааны системтэй аймгийнхаа тариалангийн гол бүс. Ирэх онд 500га усалгааны систем ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхээр төлөвлөгдсөн.
МАН-ын баг бүрэлдэхүүн Тэлмэн суманд ажиллах үеэрээ ахмад настан Н.Цэвэлмаа, Ц.Батсүх, Б.Цэрмаа нарт хүндэтгэл үзүүлж, санал хүсэлтийг нь мөн сонслоо.
Уулзалтын төгсгөлд Тэлмэн сумын МАН-ын хорооны тэргүүлэгчидтэй уулзаж, сумын олон жилийн насжилттай эмнэлэг, сургууль, захиргааны байруудыг шинээр барих зэрэг асуудлуудад шийдлүүд солилцсон юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.