70001921
info@nam.mn
Мэдээ

Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд 7-р баг ажиллаж байна

Админ
2023/09/12

Боловсрол, Шинжлэх Ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан 7-р баг өнөөдөр  Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд ажиллалаа. Баянхонгор аймгийн Гурванбулаг сум нь Улаанбаатар хотоос 1000 орчим км алслагдсан сум. Монгол Ардын Нам, Монгол Улсын Засгийн газраас алслагдсан сум, аймаг орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотод үүсээд байгаа хэт төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд тодорхой бодлого дэвшүүлэн ажиллаж байна. 

Томоохон суурьшлын бүсийн хүн амыг 20 хувь, аймгуудын хүн амыг 10 хувь нэмэгдүүлэх зорилт тавьсан. Зорилт, бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Орон нутагт шилжин суурьшсан иргэдэд 3 хувийн ипотекийн зээл олгож эхэлсэн. Орон нутагт ипотекийн зээл авч байгаа иргэдийн хувьд зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай бол урьдчилгаа төлбөр нь 30 хувиас бага байж болохоор зохицуулалтыг журамдаа тусгаж өгсөн бөгөөд 2023 оны улсын төсөвт орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдэд 3 жилийн хугацаанд 3%-ийн хүүгийн хөнгөлөлт олгох эх үүсвэрийг суулгаж өгсөн юм. Бодлого зорилт цаасан үлдээгүй харин хэрэгжиж эхэлсэн. Зөвхөн 2023 онд л гэхэд "Хөдөөгийн сэргэлт" бодлогын хүрээнд ипотекийн 3%-ийн зээлд 176 зээлдэгч хамрагджээ.

Орон нутагт суурьшин амьдрах иргэдийн тоо нэмэгдэхийн хирээр аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэх учиртай. Хөдөө орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн бус аж ахуйн нэгжүүд ажлын байр нэмэгдүүлсэн тохиолдолд төрөөс татварын дэмжлэг үзүүлнэ. Мөн орон нутаг руу шилжсэн аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгоно гээд “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд олон ажлууд бодитоор хийгдэж байна.

Хөдөө орон нутагт амьдрах нэг шалтгаан нь эрчим хүч, дулаан хангамжийн асуудал. Тэгвэл “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний 3 жил татвараас 90 хувь, дараагийн 3 жил 50 хувь чөлөөлнө. 







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.