70001921
info@nam.mn
Мэдээ

“Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд

Админ
2023/09/12

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын албанаас энэ оны 06-р сараас эхлэн 21 аймгийн 330 сум бүрд хүрч гишүүд, дэмжигч иргэдтэй уулзаж, “Нээлттэй нам” уулзалт хэлэлцүүлгийг хийж байна. Өнөөдөр МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын зөвлөх Н.Оюундарь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллалаа. Уулзалтад 450 орчим иргэд оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн юм. 

Уулзалтын эхэнд МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын зөвлөх Н.Оюундарь “Шинэ сэргэлтийн Реформ” Монгол Ардын Намын бодлого үйл ажиллагааны талаа мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг нь авсан бол Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр аймгийнхаа хөгжлийн бодлогын талаар танилцууллаа. 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүн амаараа Улиастай сумын дараа орох том сум. Сумын иргэд эмнэлгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулах, төрийн албаны хүнд суртлыг арилгах, багш нарын нийгмийн асуудлыг анхаарах, хууль бусаар мод огтлох, бэлтгэх байдлыг таслан зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.   

Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ахмад гишүүн, олон жил мод боловсруулах комбинатад ажилласан 85 настай Ч.Доржсүрэн, ой модны үйлдвэрт ажиллаж байсан 79 настай Д. Раднаасэнгэ, 82 настай малчин П. Цэвээнжав нарт хүндэтгэл үзүүлж тэдний санал хүсэлтийг сонсов.  

Түүнчлэн намын шилдэг анхан шатны байгууллагаар шалгарсан Тосонцэнгэл сумын МАН-ын хорооны тэргүүлэгчидтэй уулзалт хийснээр тус суманд хийсэн уулзалт өндөрлөлөө.







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.