Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн баг бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж байна. Өнөөдөр Монгол Ардын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан 16-р баг Булган аймгийн Орхон суманд ажиллаж гишүүд, дэмжигч иргэдтэй уулзлаа. Орхон суманд ажилласан ажлаа МАН-ын ахмад гишүүн Д.Базарсүрэн, Т.Шаравжамц, Л.Оюун нарт хүндэтгэл үзүүлж, тэдний санал хүсэлтийг сонссоноор эхлэв.
“Нээлттэй нам” уулзалтаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, намаас хийж, хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг танилцуулах, мэдээлэл өгснөөс гадна намын гишүүдийн ёс зүйн асуудал, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хөндлөө.
Улс орны хөгжилд тушаа болдог нэг хүчин зүйл бол авлига хээл хахуулийн асуудал. 2023 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлах тогтоолын төслийг баталсан.
Энэ хүрээнд Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, “Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа”-г хэрэгжүүлж далд байгаа эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох, хилийн үнийг тогтоох систем бий болгож чадсанаар Монгол Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээг 55 их наядад хүргэх боломжтой гэсэн тооцоолол гараад байгаа юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.