70001921
info@nam.mn
Мэдээ

“Нээлттэй нам уулзалт хэлэлцүүлэг” Завхан аймгийн Их-Уул суманд болж байна

Админ
2023/09/11

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын алба өнөөдрөөс эхлэн баруун болон төвийн бүсийн 7 аймгийн 130 гаруй сумдад 09 дүгээр сарын 11-23-ны хооронд ажиллаж эхэллээ. Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь 21 аймагт тархан амьдарч байна. Хүн ам цөөтэй, газар нутаг томтой улсын хувьд хөдөө орон нутаг тэр дундаа алслагдсан аймгуудад ажиллаж байгаа иргэдийн дуу хоолойг сонсож бодлого зорилтдоо тусгаж ажиллах нь иргэн төвтэй Монгол Ардын Намын хувьд нэн тэргүүний ажил. Ийм ч учраас “Нээлттэй нам уулзалт хэлэлцүүлэг”-ээр орон нутаг дахь гишүүд, дэмжигч иргэдийнхээ дуу хоолойг сонсох, төр засгийн шийдвэр бодлогыг танилцуулах ажлыг өнгөрсөн 06 дугаар сараас эхлүүлсэн юм.  

Өнгөрсөн долоо хоногт Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо зүүн болон төвийн бүсийн 7 аймгийн 600 гаруй эмэгтэйчүүдийг оролцуулсан бүсийн чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хөндөн, хэрхэн эмэгтэйчүүдээ нийгэмд идэвхтэй байлгах талаар хэлэлцсэн. 

Өнөөдөр МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын зөвлөх Н.Оюундариар ахлуулсан 13-р баг бүрэлдэхүүн Завхан аймгийн Их-Уул сумын иргэдтэй уулзаж, намын болоод Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцууллаа. 

Монгол Ардын Нам 300 гаруй мянган гишүүнтэй. Нийт гишүүдийн 55 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Иймээс Монгол Ардын Нам Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулахад бодлогоо чиглүүлж ажилладаг улс төрийн хүчин. Ийм ч учраас Монгол Ардын Намын “Шинэ зуун Дэвшилтэт бодлого” хөтөлбөрт “Жендэрийн эрх тэгш байдлыг хангасан бодлого, эрх зүйн орчин, соёлыг бүрэн төлөвшүүлнэ” гэж заасан. Энэ зорилтдоо хүрэхийн тулд өнгөрсөн онд Монголын улс төрийн намуудаас анх удаагаа “Жендэрийн тэгш эрхийн байдлыг хангахад баримтлах бодлогын баримт бичиг”-ийг боловсруулсан. 

Иргэдтэй уулзах үеэр Их-Уул суманд нийтийн халаалтыг сайжруулах, залуу малчдыг дэмжих бодлого, ажлын байр шинээр бий болгох зэрэг асуудлуудыг хөндөж байлаа. 






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.