70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны баг бүрэлдэхүүн баруун болон төвийн бүсийн аймгуудад ажиллаж байна

Админ
2023/09/11

Боловсрол, Шинжлэх Ухааны Дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан 7-р баг  Баянхонгор аймгийн Жаргалант сумын малчид, иргэдтэй уулзлаа. Уулзалтын зорилго нь  Монгол Ардын Намаас болон Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж “Нээлттэй нам” хэлэлцүүлгийн хүрээнд гишүүд дэмжигчдийн саналыг сонсоход оршиж байна. 

Сүүлийн 3 жилийн хугацаанд нийтэд ил тод болж, нийгмийн анхааралд өртсөн томоохон асуудлуудыг Засгийн газар ил, тод болгож, иргэдийг мэдэх эрхээр хангасан. 

Засгийн газар эдийн засгийг ил тод болгож, далд эдийн засгийг хумих бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд “Дубайн гэрээ цуцлагдаж Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэгдсэн. Эрдэнэтийн 49 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалын эсрэг тууштай тэмцэж, төрийн өмчид эргүүлэн авч чадсанаар Эрдэнэт үйлдвэр анх удаа улсын төсөвт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн” юм. 

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа. Энэ бодлогод хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих асуудал багтсан. Тухайлбал, 2023 оноос дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлнө, Хөдөө орон нутагт орон сууц худалдан авч, тухайн газраа суурьшин амьдрах иргэдэд зориулж жилийн 3.0 хувийн хүүтэй Ипотекийн зээл олгохоор болсон. Энэ нь өнөөдөр олгогдож байгаа ипотекийн зээлийн хүүгээс 2 дахин бага хэмжээ юм. 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.