70001921
info@nam.mn
Мэдээ

Стратеги академийн захирал Д.Бумдарь Завхан аймгийн Сонгино суманд ажиллаж байна

Админ
2023/09/11

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 17 баг Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан, Булган аймгуудын 130 гаруй сумдад ажиллаж эхэллээ. Өнөөдөр Стратеги академийн захирал Д.Бумдарь, СДМЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Б.Галсан нар Завхан аймгийн Сонгино сумын МАН-ны дарга, тэргүүлэгчидтэй уулзалт хийж, сумын хамгийн өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тус сумын иргэдтэй уулзаж байна. 

Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон улс төрийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Мөн Монгол Ардын Нам болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулсан юм. 


Монгол Улс сүүлийн 3 жилийн хугацаанд 1 тэрбум 650 сая долларын гадаад өрийг төлсөн байна. Тухайлбал, 2012 онд авсан “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларын өрийг 2022 онд, 2012 онд авсан 250 сая ам.долларын “Кредит Свисс бонд”-ын өрийг 2021 онд, 2016 онд авсан “Мазаалай бонд”-ын 500 сая ам.долларын өрийг 2022 онд, 2017 онд авсан “Гэрэгэ бонд”-ын 800 сая ам.долларын өрийг 2023 онд тус тус бүрэн төлөөд байна. Үүний үр дүнд эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарч 2022 онд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 5.033 ам.долларт хүрлээ. 

2021 оны 12-р сарын 30-нд Улсын Их Хурал “Алсын хараа-2050” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Энэ хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн 6 зорилтыг дэвшүүлж, 94 багц төслийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө. 

Завхан аймгийн Сонгино сумын иргэд, дэмжигчдийн зүгээс Монгол Ардын Нам, Засгийн газрын хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлогыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.

 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.