70001921
info@nam.mn
Мэдээ

ЭМГЭНЭЛ

Админ
4 цаг 5 минутын өмнө

   Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, журмын нөхөр Намхайн Төмөрхүү таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь Монгол Ардын намын Бага хурал, Удирдах Зөвлөл гүн эмгэнэл илэрхийлж байна.                   

                                                                    

ЭМГЭНЭЛ

НАМХАЙН ТӨМӨРХҮҮ

/1975-2023/

            Н.Төмөрхүү нь 1975 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. 1983-1993 онд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 1994-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Физик Электроникийн Сургууль, 2003-2005 онд Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийг тус тус төгсжээ.

Н.Төмөрхүү нь 2003 оноос “Өндөрбуянт Холдинг” ХХК-ий ерөнхий менежер, захирал, ТУЗ-ын дарга, 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд, 2016 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2017 онд Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөх, 2018-2020 он ЮУ БИ ЭЙЧ группын ТУЗ-ын дарга, 2020-2021 он Хөдөө Аж ахуйг дэмжих сангийн захирал, 2021-2023 он ЮУ БИ ЭЙЧ группын ТУЗ-ын даргаар ажиллаж байлаа.

Тэрээр Монгол Улсын барилгын салбарт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулаад зогсохгүй Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө олон хариуцлагатай алба хашиж байсан чадварлаг манлайлагч байлаа.

        Н.Төмөрхүү нь Монгол Ардын Намд 2000 онд гишүүнээр элсэж, намын XXVII, XXVIII, XXX Их хурлын төлөөлөгчөөр, 2009 оноос Бага хурлын гишүүнээр, 2013-2016 онд Удирдах Зөвлөлийн гишүүнээр, 2016 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн даргаар ажиллаж, намын сонгуульт ажлыг нэр төртэй гүйцэтгэж байлаа. Мөн залуучуудын байгууллагад өөрийн сэтгэл зүрхээ зориулж, 2007-2010 онд МАСЗХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, 2010-2015 онд НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, 2015-2019 онд НАМЗХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажилласан юм.

            Н.Төмөрхүүг олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж ирснийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнасан юм.

            Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, эрхэм журмын нөхөр Н.Төмөрхүүгийн маань ажилч хичээнгүй, нөхөрсөг, тусч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд орших болно.

Талийгаачийн гэр бүл, үр, хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРАЛ, УДИРДАХ ЗӨВЛӨЛ

СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.