70001921
info@nam.mn
Мэдээ

“Morning Coaching” өглөөний уулзалт №5

Админ
2023/06/19

Монгол Ардын Нам гишүүд, дэмжигчдийнхээ хувь хүний хөгжил, манлайлалд хувь нэмэр оруулах зорилгоор өглөөний нэг цагийг өөртөө уриан дор мэдлэг, туршлага бүхий хүмүүстэй танилцах, суралцах боломжийг олгох “Morning Coaching” өглөөний уулзалтыг долоо хоног бүрийн даваа гарагт зохион байгуулж байгаа билээ. 

“Morning Coaching” 5 дахь удаагийн зочноор Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо уригдан оролцлоо. Түүний хувьд 2007 онд Унгар Улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль, 2010 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Дандийгийн их сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын Хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.

Тэрээр 2021 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны “Шүгэл ажиллагаа”-г ахлан ажиллаж байгаа юм. Түүний хувьд Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу ЗГ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, хэлэлцээрийг амжилттай хийсэн юм. Үүний үр дүнд 2022 оны 01-р сарын 25-ны өдөр Оюутолгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2,3 тэрбум долларын өр тэглэгдэж, олон жил гацсан Оюутолгойн төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гацаанаас гарч, 2023 оны эхний улиралд ашиглалтад орсон юм.

“Morning Coaching” өглөөний уулзалтаар “Хэлэлцээр амжилттай удирдах нь” сэдвийн хүрээнд Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг амжилттай удирдсан өөрийн туршлагаасаа хуваалцаж, амжилттай хэлэлцээр хийх ур чадваруудын талаар мэдээлэл өгч, чөлөөтэй ярилцлаа. Мөн Харвардын Их Сургуулийн хөтөлбөрт явуулдаг хэлэлцээрийн дасгал ажлыг багт хуваан хийлгэж, дасгалын дүгнэлт, хэлэлцээрийн сургамжийн талаар танилцуулсан юм. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.