2023 оны 5 сарын 29-нд Павильяо Роза Мота хотод болсон Португалийн нийгмийн форумын нээлтийн үеэр Португалийн Ерөнхий сайд, зарим сайд нарын хамт оролцжээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Европын зарим улс орнууд зарчимч байдал, нийгмийн шударга ёсыг дээдлэхгүй байгаа нь Европын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө.
Мөн “Европын Холбооны гишүүн улсууд цагаачлалын тэнцвэртэй бодлого боловсруулахаас татгалзаж, үл тоомсорлож байгаа нь Европын эдийн засгийн ирээдүйг эргэлзээтэй болгож байна. Учир нь Европын орнуудын хүн амын өсөлтийн удаашралыг харгалзан үзвэл дэлхийн хэмжээнд эдийн засгийн үзүүлэлтээр өрсөлдөх чадвар буурах хандлагатай болно” гэжээ.
Тодруулбал, Европ дахь дижитал болон ногоон шилжилтийг хурдасгах нь ажилчдын мэргэшлийг дахин өөрчлөх, нийгмийн баталгааг бэхжүүлэхэд ихээхэн чухал нөлөөтэй. Мөн эрэлт хэрэгцээ нь буурч байгаа ажлын байрыг хадгалж үлдэх эсвэл технологийн тусламжтайгаар шинэчлэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг судлаачид онцолжээ.
Харин Португалийн Социалист намаас хэрэгжүүлж буй “Ажил болон гэр бүлийн амьдралын тэнцвэрт байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах, цалин хөлсний тэгш байдлыг хангах, тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын цалингийн зөрүүг бууруулах талаар чухал алхмуудыг хэрэгжүүлжээ.
Ингэснээр Португал Улсад эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин өмнөх жилтэй харьцуулахад 74.8% хүртэл нэмэгдсэн нь Европын дунджаас ч дээгүүр үр дүн юм. Мөн тус бодлогыг хэрэгжүүлэхэд эрэгтэйчүүдийн дэмжлэг оролцоо маш чухал байсныг Ерөнхий сайд Антонио Коста өөрийн илтгэлдээ дурджээ.
ОРЧУУЛСАН: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.