Режеп Тайип Эрдоган Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 52.16%-ын саналаар ялалт байгуулжээ.
Ерөнхийлөгчид баяр хүргэхээр Анкара, Истанбул хотын өнцөг булан бүрээс иргэд ирж, Турк Улсын төрийн далбааг мандуулж, Режеп Тайип Эрдоганыг дэмжиж буйгаа дахин илэрхийлжээ.
Тэрээр сонгуулийн дүн гарсны дараа Истанбул хотод 320,000 гаруй дэмжигчидэдээ хандан үг хэлжээ.
Үүнд: "Зөвхөн бид ялсангүй, Турк Улс яллаа. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль Туркийн түүхэн дэх хамгийн чухал сонгууль боллоо” гэжээ.
Тэрээр, 2023 оны 2-р сарын эхээр газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудыг сэргээн босгох ажлыг нэн тэргүүнд тавьж, Сирийн бүс нутаг руу нэг сая дүрвэгчийг эх нутагт "сайн дураараа" буцаан авчирна гэж амлажээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-65743031
Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.