Судан Улсаас сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд орон гэрээ орхин дүрвэсэн хүмүүсийн тоо нэг сая хүрсэн гэж НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг мэдээлжээ.
Мөн олон мянган дүрвэгчдийн талаар ямар ч бүртгэл хийгдээгүй байгаа нь тэдэнд тусламж хүргэх асуудлыг төвөгтэй болгож байна гэж олон улсын агентлагууд мэдээлж байна.
НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг 1000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн ч зам харилцааны асуудал хүндрэлтэй байна.
Энэ хооронд Суданд хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож байгаа тул АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж эхэлжээ.
Харин Суданд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй 16 сая хүн байсан бол одоо энэхүү үзүүлэлт нь 50 гаруй хувиар өссөн байна. Иймээс дүрвэгчдэд хоол хүнс, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зэргийг үзүүлэхийн тулд илүү их нөөцийг дүрвэгчдийн сууринд хүргэх боломжийг судалж байна.
Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/5/20/usaid-chief-says-committed-to-helping-sudanese-refugee
Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.