70001921
info@nam.mn
Мэдээ

Энэтхэг Улс аялал жуулчлалын уулзалтыг Кашмирт зохион байгуулж байна

Админ
2023/05/22

Энэтхэг Улс Их 20-ийн аялал жуулчлалын чухал уулзалтыг Кашмирт хийж байна. Кашмир нь олон жилийн турш Энэтхэг болон БНХАУ-ын хилийн маргаантай бүс юм.

Тодруулбал, Их 20-ийн аялал жуулчлалын ажлын хэсгийн хуралдаан Энэтхэгийн Сринагар хотод болжээ.

Энэ нь Энэтхэг Улс Кашмирын уулархаг бүс нутгийн тусгай статусаа цуцалснаас хойших тус бүсэд зохион байгуулж буй хамгийн том олон улсын арга хэмжээ юм.

Харин БНХАУ маргаантай нутаг дэвсгэрт "Их 20”-ийн ямар ч төрлийн уулзалтыг зохион байгуулахыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, оролцохгүй гэдгээ мэдэгдэв.

Мөн Энэтхэг болон Пакистан Улс Кашмирын бүс нутгийг бүхэлд нь хяналтдаа байлгадаг юм. Эдгээр цөмийн зэвсэгтэй хөршүүд аль хэдийн хоёр удаа дайн хийж, бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн үүсгэж байжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-india-65666467

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.