70001921
info@nam.mn
Мэдээ

Тайландын сонгуульд “Ирээдүйн төлөө” дэвшилтэт нам олонхын суудал авч ялалт байгууллаа

Админ
2023/05/15

2023 оны 5 сарын 14-ний өдөр болсон парламентын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр “Ирээдүйн төлөө” дэвшилтэт нам 149 суудал, Пхе Тай 138 суудал авсан дүн мэдээтэй гарсан нь “Ирээдүйн төлөө” нам ялалт байгуулсан нь тодорхой гэдгийг илтгэсэн үзүүлэлт болжээ.


Мөн 2023 оны 5 сарын 15-ны өглөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Ирээдүйн төлөө” дэвшилтэт намын дарга Пита Лимжароенрат "Бидний хайрт Тайланд улс маань илүү дээр дэвшилтэт замналаар хөгжих болно, Бид өнөөдрөөс эхлэн өөрчлөлт хийх боломжтой гэдэг итгэлийг сонгуулийн дүнгээс харлаа... Бидний мөрөөдөл, итгэл найдвар улс эх орныхоо хөгжлийн төлөө билээ. Та надтай санал нийлэх эсвэл санал нийлэхгүй байх нь хамаагүй БИ таны Ерөнхий сайд байх болно. Та надад санал өгсөн эсхүл өгөөгүй байх нь хамаагүй БИ танд үйлчлэх болно” гэжээ.

Тодруулбал, тус намын дарга Пита Лимжароенрат 42 настай, Харвардын Их сургуулийн төгсөгч, бизнесийн туршлагатай нэгэн юм. Тэрээр сөрөг хүчний Пхе Тай намтай эвслийн Засгийн газар байгуулах асуудалд нээлттэй хандана гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/05/14/asia/thailand-elections-vote-result-monday-intl-hnk/index.html

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.