70001921
info@nam.mn
Мэдээ

Бүгд Найрамдах Турк Улсад Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болох гэж байна

Админ
2023/05/15

Бүгд Найрамдах Турк Улсад (БНТУ) болж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон түүний гол өрсөлдөгчдийн аль аль нь 50 хувийн санал авч чадаагүй  учир хоёр дахь шатны санал хураалт явагдах магадлал өндөрсөж байна.

Тус улсын төрийн мэдлийн Анадолу агентлагийн мэдээлснээр “Одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 49.3%-ийн санал авч, харин сөрөг хүчний гол нэр дэвшигч Кемал Киличдароглу 44.9%-ийн саналтай байсан бол гурав дахь нэр дэвшигч Синан Оган 5.3%-ийн санал авсан” гэжээ.

Мөн одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган твиттер хуудсандаа “Хоёр дахь шатны санал хураалт явагдах нь ойлгомжтой боллоо. Туркийн үндсэрхэг үзэлтнүүд болон Ататуркистууд энэ сонгуульд гол байр суурь эзэлж байна” гэж жиргэжээ.

Харин БНТУ-ын сөрөг хүчний 6 нам анх удаа нэгдэж Кемал Киличдароглугийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Истанбулын Их сургуулийн судалгааны төвийн захирал Беки Андерсон “Хоёр дахь шатны сонгуульд явагдах болсноор Кемал Киличдароглуг БНТУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал нэмэгдэж байна” гэжээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/05/14/europe/turkey-election-polls-results-erdogan-intl/index.html

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.