2023 оны 5 сарын 9-ний өдөр БНХАУ-ын Шанхай дахь Канадын Ерөнхий консулын газрын дипломатчийг хөөн гаргах шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргажээ. Учир нь Канадын улстөрчийг айлган сүрдүүлэх ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр Канад Улс БНХАУ-ын дипломатчийг хөөнө гэдгээ мэдэгдсэнд барьж буй хариу арга хэмжээ юм.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Канадын Торонто дахь дипломатч Жао Вэйг хөөн гаргаж буй үйлдлийг эрс буруушааж, “хариу арга хэмжээ" болгон Канадын Шанхай дахь Ерөнхий консулын газрын консул Женнифер Линн Лалондег " Persona non grata" буюу итгэл үл үзүүлэх үйлдэл гаргасан гэж зарлажээ.
Мэдэгдэлд дурдсанаар, Линн Лалондег 5 сарын 13-наас өмнө БНХАУ-ыг орхин гарахыг шаардсан байна.
Үүнтэй холбоотойгоор Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Бид ардчиллаа үргэлжлүүлэн хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч, үнэт зүйл, зарчмынхаа төлөө хатуу зогсож байгаагаа харуулах болно. Бид БНХАУ-ыг хариу арга хэмжээ авч байгааг ойлгож байгаа ч бидэнд эмээх явдал үгүй” гэжээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/05/08/americas/canada-expels-chinese-diplomat-intl/index.html
Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.