70001921
info@nam.mn
Мэдээ

Сири Улсыг 11 жилийн дараа дахин Арабын Лигт нэгдэхийг холбооны гишүүн улсууд зөвшөөрлөө

Админ
2023/05/10

Арабын лиг нь Ойрх Дорнод, Африкийн орнуудын эрх ашгийг хамгаалах болон Палестиныг чөлөөлөх зорилготой байгууллага юм. Мөн гишүүн улсуудын хооронд улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн харилцааг сайжруулах чиглэлээр өргөн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байна.

Тодруулбал, Арабын лигийн Египетийн Каир хот дахь төв байранд болсон ээлжит бус хуралдааны дараа 11 жил завсарласан Арабын Бүгд Найрамдах Сири Улсын (АБНСУ) гишүүнчлэлийг дахин сэргээсэн гэж албан ёсны мэдэгдэл хийжээ.

2023 оны 5 сарын эхээр болсон Арабын орнуудын лигийн зөвлөлийн ээлжит бус хуралдаанд АБНСУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн оролцоог сэргээхээр тохиролцсон.

Мөн 2011 оноос хойш АБНСУ-д эмх замбараагүй байдал, зэвсэгт мөргөлдөөн өрнөж эхэлснээс хойш тус холбоон дахь гишүүнчлэл, оролцоог нь түр түдгэлзүүлж байжээ.

Харин Сиричуудын ядуурал, хүнсний аюулгүй байдлын түвшин дээд цэгтээ хүрсэн гэж  НҮБ-аас мэдэгдсэн. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тооцоолсноор 2022 он гэхэд тус улсын нийт хүн амын талаас илүү хувь болох 12 сая гаруй Сиричууд ядуурал, хүнсний аюулгүй байдлын асуудалтай нүүр тулгарчээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/05/07/middleeast/arab-league-readmits-syria-intl/index.html

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.