Хоёр орны удирдагчид 2023 оны 5 сарын 01-ний өдөр Цагаан ордонд өндөр дээд түвшний хэмжээний уулзалт хийлээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Филиппиний Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос нар Өмнөд Хятадын тэнгис болон усан хилийн бүс дэх батлан хамгаалах, аюулгүй байдлын талаар шинэ удирдамж батлахаар тохиролцлоо.
Хэлэлцээний дараа нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд “Манай хоёр улс Өмнөд Хятадын тэнгисийн бүс орчимд чөлөөтэй зорчих, агаарын бүсэд нисэх эрх чөлөөний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй билээ.
Дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн зайлшгүй чухал хэсэг бол Тайванийн хоолой орчмын энх тайван, тогтвортой байдлыг хадгалах явдал юм” гэжээ.
Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20230502_09/
Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.