70001921
info@nam.mn
Мэдээ

М.Мандхай: Гишүүд, дэмжигчдийнхээ эгнээг өргөжүүлж, чадавхийг сайжруулна

Админ
13 цаг 13 минутын өмнө

СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхайтай ярилцлаа.

-СДМЭХ шинэ зохион бай­гуу­лалт­тайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ажил ундарч байна уу?

-Цаг хугацаа биднээс асар их сэтгэлгээний хурд шаардаж байна. СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүлээн авснаас хойш СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд болон салбар холбоо, зөвлөлүүдийнхээ хамтын ажиллагаа, идэвх оролцоо, манлайллыг сайжруулах чиглэлээр нэлээд ажлыг хийж хэрэгжүүллээ. Манай холбоо гүйцэтгэлийн үр дүнд суурилсан үнэлгээний системтэй боллоо. СДМЭХ-ны хөгжлийн бодлогыг удирдлагаар хангах хууль эрх зүй, бизнес, нийгмийн бодлогын зөвлөлүүдээ байгууллаа. Үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод байлгах үүднээс “Цахим сэтгүүл” гаргалаа. СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч нараар ахлуулсан ажлын хэсгүүд маань СДМЭХ-ны Ажлын албатайгаа хамтран СДМЭХ-ны нэгдсэн төлөвлөгөөнд суурилсан нарийвчилсан төлөвлөгөөнүүдийг өөр өөрсдийн хариуцсан чиглэлээр гаргаж, холбооны ажлыг эрчимжүүлэх алхмуудыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэ ташрамд, СДМЭХ-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгаа бүх хүнд талархал илэрхийлье.

-Жендэрийн тэгш оролцоонд чиглэсэн сургалтыг явуулж эхэллээ. Тулгамдсан ямар асуудал байна вэ?

СДМЭХ-ны Ажлын албанаас “Эмэгтэйчүүд–эмэгтэйчүүдийнхээ төлөө”, “Эрэгтэй удирдагчид – эмэгтэй удирдагчдадаа дэмжлэг үзүүлэх” ментор хөтөлбөрүүд, “Солонго -21”, “Бүтээлч бүсгүйчүүд” буюу салбартаа танигдсан эмэгтэйчүүдийн туршлага, үнэ цэнийг түгээх аян, “Ногоон хөгжилд – эмэгтэйчүүдийн оролцоо”, олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагуудтай туршлага солилцох хамтын ажиллагааг өргөжүүлэх болон “Манлайлал -350” бүх шатны сонгуульд оролцох эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж байна. Бид дээрх сургалтуудаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн баг, Стратеги академи, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн, МАН-ын дэргэдэх залуучууд, оюутан, ахмадын байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулах ажлыг өрнүүлж байна. Хийж хэрэгжүүлэхийг зорьж байгаа маш олон ажил хүлээлттэй байна.

-Гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлэхэд юуг анхаарч ажиллах вэ?

-Бидний хамгийн гол зорилго бол гишүүд, дэмжигчдийнхээ эгнээг өргөжүүлэх, тэднийг сургах чадавхжуулах, оролцоог нь сайжруулахад чиглэх учиртай гэж боддог. Үүний тулд 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, СДМЭХ-ны дүрмийн дагуу хөгжлийн бодлого тодорхойлох гурван бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны чиг үүрэг нь үе үеийн олон эмэгтэйчүүдийг үзэл санаагаараа нэгтгэх, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах түвшинд, тэлж ажиллахад бодитой үр өгөөж үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.