Азийн Социал Демократ сүлжээ, Фридрих Эбертийн сан хамтран Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт олон улсын сургалт зохион байгуулж байна.
Сургалтын нээлт өнөөдөр эхэллээ. Сургалтанд 10 гаруй улс орны 30 гаруй эмэгтэйчүүд хамрагдаж байгаа юм. Гурван үе шаттай явагдаж байгаа энэхүү олон улсын сургалтын эхний үеийн сургалт нь цахим хэлбэрээр явагдсан бол хоёр дахь шатны сургалт нь Непал улсад зохион байгуулагдсан юм. Тэгвэл гурав дахь шатны сургалт нь ийнхүү Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо эхэллээ.
Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай улс төрийн хүчин. Энэхүү үзэл баримтлалынхаа хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах явдалд манлайлж, шаардлагатай эрх зүйн болон бусад шинэчлэлийг хийсээр ирсэн. Нийгэмд ч зөв хандлагыг бий болгож байгаа. Үүний нэг том жишээ бол өнөөдөр Сонгуулийн тухай хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн төсөлд Монгол Ардын Нам пропорциональ тогтолцоо буюу жагсаалтаар орж ирэх гишүүдийн 50 хувьд эмэгтэйчүүд байна гэсэн санал гаргасаныг бусад улс төрийн хүчин, нийгэм бүхэлдээ эерэгээр хүлээн авсан.
Ийм ч учраас эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжсэн бодлого нь төр засгийн хэмжээнд явагдаж байгаа гэдэг утгаар энэхүү сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.