70001921
info@nam.mn
Мэдээ

“Манлайлагч 350" хөтөлбөрийн 6-р бүлгийн сургалт эхэллээ

Админ
2023/04/20

Монгол Ардын Нам, СДМЭХ эмэгтэйчүүдээ чадавхжуулах, нийгмийн оролцоонд дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Манлайлал 350” хөтөлбөрийг эхлүүлэн 21 аймаг, 9 дүүргийн 350 эмэгтэйг манлайллын сургалтад хамруулахыг зорьсон. 

Зургаа дахь бүлгийн сургалтыг нээж Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа үг хэлсэн. Боловсрол, эрүүл мэнд, хүүхэд, залуус, ахмад гээд нийгмийн бүхий л бүлгийн хүмүүс, нийгмийн бүхий л салбарын тухай хамгийн их ярьж, хамгийн их тэмцэж, хамгийн их асуудлыг шийдэж чаддаг хүмүүс бол эмэгтэйчүүд. Нийгэм ч шаарддаг. Тиймээс ч эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг нийгэмдээ манлайлагч болгох, эмэгтэйчүүдийг дэмжих үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа гэдгийг онцлон хэлсэн юм. 


Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд Монгол Ардын Нам жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл хэрэгт манлайлж, шаардлагатай эрх зүйн болон бусад шинэчлэлийг хийж эхэлсэн. Үүний нэг жишээ бол нам дотроо болон нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт юм. Энэ хүрээндээ тодорхой дараалалтайгаар салбар салбарын эмэгтэйчүүдийг сургаж байна. 


Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендэрийн үндсэн ойлголт, Хүний эрх, Социал Демократ үзэл санаа, Эв санааны нэгдэл, Шийдвэр гаргах бодлого боловсруулах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн онцлог гэсэн сэдвийн хүрээнд энэхүү сургалт зохион байгуулагдсан юм. 

НҮБ, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын Академи, Хүний Эрхийн Дэвшилтэт Бодлогын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, судлаачид сургалтыг удирдан явуулж байна.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.