“Манлайлагч 350” 5-р бүлгийн сургалт үргэлжилж байна. МАН, СДМЭХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран эмэгтэйчүүдийн ур чадварыг хөгжүүлэх, мэдлэг, чадвартай арвин туршлага бүхий хүмүүстэй танилцаж, санал бодлоо хуваалцах зорилгоор “Breakfast meeting” өглөөний уулзалтыг зохион байгууллаа. Өнөөдрийн уулзалтад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар нар оролцлоо.
Уулзалтаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: “Жендерийн эрх тэгш байдлын талаар нийтээрээ чухалчилж ярьж буй энэ үед “Манлалагч 350” сургалт явагдаж байгаа нь цагаа олсон гэж харж байна. Нийгэмд жендэрийн эрх тэгш байдал хангагдсанаар нийгмийн аливаа асуудлууд шийдэгдэж, авилгаас ангид байх суурь тавигдана” гэлээ
Өглөөний уулзалтад Ховд, Дундговь, Говь-Сүмбэр аймаг, Баянгол, Сонгино-Хайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нийт 60 манлайлагч эмэгтэй оролцсон юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.