Бүгд Найрамдах Франц Улсад (БНФУ) өрнөж буй тэтгэврийн насыг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцсэн жагсаалд оролцогчид Бордо хотын захиргааны байранд гал тавьжээ.
Тэтгэвэрт гарах насыг хоёр жилээр нэмж, 64 болгох тухай хуулийг тус улсын Засгийн газраас гаргасан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, жагсаал цуглаан хийхэд хүргэжээ.
БНФУ-ын Дотоод хэргийн яамны мэдэгдэлд “2023 оны 3 сарын 23-ны байдлаар улс орон даяар нэг сая гаруй хүн гудамжинд гарч тэтгэврийн насыг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцсэн жагсаалд нэгдсэний 119,000 нь Парис хотын оршин суугчид гэж мэдээлжээ.
Мөн цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч хий цацаж, орон даяар 80 гаруй хүнийг баривчилжээ.
Харин Францын баруун өмнөд хэсэгт орших Бордо хотод өрнөсөн жагсаалын үеэр жагсагчид хотын захиргааны байранд гал тавьсан ноцтой үйл явдал гарчээ.
Энэхүү гал тавьсан хэрэгт хэн буруутай нь тодорхойгүй байгаа ч гал сөнөөгчид шуурхай ажиллан унтраасан байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-65057249
Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.