Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбоо оюутан залуусын ур чадварыг хөгжүүлэх, идэвхи оролцоог хангах зорилгоор “S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-ыг зохион байгуулж байгаа юм.
Хөвсгөл аймгийн СДМОХ-оос Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежид суралцаж буй Хөвсгөл аймгийн харьяат оюутан, залуусын оролцоог дэмжих, өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, зорилгоо тодорхойлох гэх мэт олон төрлийн ур чадварыг суралцуулах “S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-ыг явуулахаар 03 сарын 21-26-ны хооронд бүртгэлээ эхлүүлжээ.
Сургалтын чиглэл:
1. Хувь хүний хөгжил
2. LIFE STYLE
3. Судлаач оюутан
4. Санхүүгийн мэдлэг гэсэн 4 чиглэлээр явагдана.
Бүртгүүлэх линк:
https://docs.google.com/.../11CXTFaDwV6kXZDTF5uMCR1dml54x...
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.