70001921
info@nam.mn
Мэдээ

Дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш 3 жил 90 хувь орлогын татвараас хөнгөлнө

Админ
2023/03/21

Монгол Ардын Намын Удирдлагууд 03-р сарын 20-26-ны өдрүүдэд Монгол улсын 21 аймагт ажиллаж байна. Өчигдөр Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Өвөрхангай аймагт ажилласан бол өнөөдөр Архангай аймагт ажиллаж, тус аймагт байгаа гишүүд, дэмжигчидтэй уулзлаа. 

Уулзалтын зорилго нь 21 аймгийн намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлага, намын гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг хүргэж, санал бодлыг нь сонсоход чиглэгдэж байна.  Уулзалтаас гарсан санал, санаачлагыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм.

Улаанбаатар хотод үүсээд байгаа хэт төвлөрөлийг бууруулж, орон нутгийг хөгжүүлэх ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж үр дүн нь тодорхой хэмжээнд гарсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд нийслэлээс 32.300 орчим хүн орон нутаг уруу шилжсэн байна. Иргэдийн хувьд хөдөө орон нутагт эрчим хүчний болоод бусад дэд бүтцийн асуудал шийдэгдвэл цаашид ч орон нутаг уруу шилжих сонирхол байсаар байна. Тэгвэл Засгийн газраас Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлөхөөр болсон. Энэ бол хөдөө орон нутгийн иргэдэд тогтвортой ажлын байртай болох цаашлаад амьдарч буй орчин нь эрчим хүчээр найдвартай хангагдах нэг том хөшүүрэг нь болж байгаа юм. 

Архангай аймагт болсон уулзалтад 100 гаруй гишүүд оролцож тодорхой мэдээлэл авсаны зэрэгцээ өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.