Гуравдугаар сарын 20-ноос эхлэн Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл 21 аймагт ажиллаж 2023 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зорилтоо танилцуулахын зэрэгцээ орон нутагт ажиллаж байгаа намын анхан болон дунд шатны гишүүдийнхээ саналыг сонсож байна.
Өчигдөр Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Б.Тулгаар ахлуулсан баг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллаж гишүүд, дэмжигчдийн санал бодлыг сонссон. Тэгвэл өнөөдөр Хэнтий аймгийн төвд ажиллаж байна.
2023 онд Хэнтий аймгийн 100 жилийн ой тохиож байгаа юм. Тус уулзалтад Хэнтий аймаг дахь Монгол Ардын Намын 250 гаруй гишүүд, дэмжигчид оролцлоо. Уулзалтад оролцож байгаа гишүүд дэмжигчид Хүнсний хувьсгал, Хөдөөгийн сэргэлтийн талаар онцгойлон ярилцлаа.
Намын Удирдах Зөвлөл ийнхүү хөдөө орон нутагт ажиллаж намын анхан болон дунд шатны гишүүдтэй уулзаж тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгаж буйд талархалтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа таван чиглэлийн “5 Ш” ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.