Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын албанаас 21 аймгийн намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтаа эхлүүллээ. Энэ өдөр Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар Өвөрхангай аймагт ажиллаа.
Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур нь уул уурхай, мал аж ахуй, газар тариалан гэж хардагч Засгийн газраас эдийн засгийн тулгуур салбаруудыг илүү солонгоруулах шаардлагатай гэж үзэн “Хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ыг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, иргэдэд ипотекийн 3.0 хувийн зээл олгох, Улаанбаатараас хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа шилжүүлж орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжид 1.0 хувийн зээл олгох гэх мэт олон дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ бүх шийдвэр, шийдлийг хэрэгтэй цаг үед, чухал шийдэл боллоо гэж иргэд дүгнэж байна.
Уулзалтын зорилго нь 21 аймгийн намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлага, намын гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг хүргэж, санал бодлыг нь сонсоход чиглэгдэж байна. Уулзалтаас гарсан санал, санаачилгыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм. Намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт 03 дугаар сарын 20-ноос 03 дугаар 26-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ.
Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан баг маргааш Баянхонгор аймагт ажиллана.
Дашрамд дурдахад өнөөдөр Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга, удирдлагууд Өмнөговь, Булган, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай аймгуудад ажилласан байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.