70001921
info@nam.mn
Мэдээ

Дархан-Уул аймаг авилга, ашиг сонирхлоос ангид байх тул дарханд ирж амьдрахыг залуучуудад уриалж байна

Админ
2023/03/20


Энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган болсон. Үүний дараахан Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, удирдлагууд 21 аймагт 8 багт хуваагдан ажиллаж байна. Энэ өдөр Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа Дархан-Уул аймагт ажиллаж намын гишүүд, дэмжигч иргэдтэй уулзлаа.

Уулзалтын зорилго нь 21 аймгийн намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлага, намын гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг хүргэж, санал бодлыг нь сонсоход чиглэгдэж байна.  

Иргэдийн хувьд хөдөө орон нутгийг хөгжүүлэх “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганыг зохион байгуулсан нь цаг үеэ олсон чухал ажил болсныг тодотгоод Дархан-Уул аймаг авлига, ашиг сонирхлоос ангид байх тул Дарханд ирж амьдрахыг залуучуудад уриаллаа. Мөн үүнээс гадна хүн амаа 20% өсгөх томоохон суурьшлын бүс нутгуудад эдийн засгийн хөшүүрэг, дэмжлэг чухал шаардлагатай байгааг  онцолж байлаа. 

Мөн оролцогчид тэтгэврийн зөрүү, хүүхдийн мөнгөний олголт, төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл зэрэг Засгийн газрын түвшинд гаргасан бодлого шийдвэрүүдээ эргэн харахыг, Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудад эцэслэсэн шийдвэр гаргахад анхаарч ажиллахыг хүслээ.

Уулзалтаас гарсан санал, санаачилгыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм. Намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт 03 дугаар сарын 20-26-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ. 








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.