70001921
info@nam.mn
Мэдээ

Шотландын Үндэсний Нам сүүлийн 60 жилийн хугацаанд тасралтгүй парламентад олонхийн суудалтай байхад нөлөөлсөн бодлогын шийдлүүд

Админ
2023/03/20

Шотландын Үндэсний Нам (ШҮН) нь 1934 онд үндэслэн байгуулагдсан, социал демократ үзэл баримтлал бүхий улс төрийн хүчин юм. 1970 оныг хүртэл парламентад давамгай байр суурийг эзэлж чадаагүй боловч, улс төрийн бодлогын шинэчлэлийг 1975 онд (reform) хийснээр өнөөг хүртэл Шотландын парламентад олонхын суудал авч, олон нийтийн дунд рейтинг өндөртэй бодлогын түвшний нам болон хөгжиж чаджээ.

Саяхан буюу 2023 оны 02 дугаар сарын сүүлээр болсон ШҮН-ын үндэсний чуулганы үеэр тус намын дарга бөгөөд Тэргүүн сайд Никола Стержеон “Манай нам бодлогын түвшний нам болон хөгжиж төлөвших явцдаа өнөөдрийг хүртэл амаргүй улс төрийн даваа, нухчаа сорилттой тулгарч байсан билээ. Харин цаг тухай бүрд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудалд дэвшилтэт бодлогын шийдлийг санал болгож, олон нийтийн итгэлийг хөсөрдүүлэлгүй ажиллаж чадсаны үр дүнд өнөөдөр бид нар парламентад олонхийн суудалтай байна”  гэжээ.

Харин тус улсын Тэргүүн сайд Никола Стержеон нь 2014 оноос хойш тасралтгүй ШҮН-ын даргын албыг хашиж, намын дэргэдэх бодлогын судалгааны ажлыг идэвхтэй дэмжин олон тооны бодлогыг санаачлан хэрэгжүүлсний үндсэн дээр 2021 оны сонгуульд амжилттай оролцож олонхын суудал авч чаджээ.

Түүнийг улс төрчийн хувьд торгон мэдрэмжтэй, улс төрийн зориг гарган санаачилсан бодлогоо хэрэгжүүлж чаддаг нь Шотландын ард иргэдийн дунд нэр нөлөө ихтэй удирдагч болгож чаджээ.

Шотландын хувьд Их Британийн бүрэлдэхүүн хэсгээс гарч, тусгаар тогтнох, залуу гэр бүлийг дэмжих, иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх зэрэг дээр бодлогын түвшний чадварлаг шийдлийг хэрэгжүүлж чадсан юм.

Үүнд:

  • 2007 оноос хойш 115,500 гаруй хямд үнэтэй орон сууцыг ашиглалтад оруулж, дөнгөж гэр бүл болсон залуучуудад түрээслээд эзэмших боломжийг бүрдүүлсэн;
  • Ганц бие ээжүүд болон олон тооны бага насны хүүхэдтэй айл өрхүүдийн зардлыг хэмнэх үүднээс Засгийн газраас өдрийн цагаар хүүхэд харах үнэ төлбөргүй үйлчилгээг нэвтрүүлсэн;
  • Шотландад дөнгөж төрсөн хүүхдүүдэд “Baby box” буюу тэтгэмжийн санд хадгаламжийн нэрийн данс нээн өгч, 18 нас хүрсэн үедээ өөрөө захиран зарцуулах эрхийг олгох хөтөлбөрийг эхлүүлсэн;
  • Шотланд даяар 13 гаруй төрлийн тэтгэмжийг иргэддээ олгодог бөгөөд үүнээс 7 тэтгэмжийг нь ШҮН-ын Тэргүүн сайд санаачилсан;
  • Дэвшилтэт татварын бодлогыг хэрэгжүүлж, орлого багатай, залуу гэр бүл гэх мэт онцгой нийгмийн бүлэгт татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн;

Эдгээр бодлогын шийдлүүд нь олон нийтийн санал бодол болон бодлогын судалгааг хослуулснаар амжилттай хэрэгжүүлж чадсан гэж шинжээчид дүгнэж байна.

ЭХ СУРВАЛЖ:  https://www.snp.org/nicolas-top-60-achievements/



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.