70001921
info@nam.mn
Мэдээ

Норвегийн Социал демократ нам: Бид хамтдаа томоохон асуудлыг шийдвэрлэж чадна

Админ
2023/03/17

Норвегийн Аж үйлдвэрийн сайд Ян Кристиан Вестре “Манай улсад өдийг хүртэл социал демократ үзэл баримтлал оршин тогтнож, хөгжин дэвшиж ирсний үндэс бол хувийн бизнесийн салбарыг тогтвортой дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж ажилладагтай салшгүй холбоотой юм.

Учир нь социал демократ үзэл баримтлалын хөрс суурин дээр явагдаж буй аливаа бодлогын шийдэл нь татварын орлого бүрдүүлэлтээс ихээхэн хамаардаг билээ. Иймээс ч дэвшилтэт татварын бодлогын хүрээнд хувийн хэвшлийн салбарын ашиг орлого өсөх тусам, олон нийтийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж өсөн нэмэгдэж байдаг. Өмнөх туршлагаасаа харахад бид хамтдаа асуудлыг маш сайн шийдвэрлэх боломжтой гэдэг нь харагдсан билээ.

Харин 2030 он гэхэд бид ажлын байрыг нэмэгдүүлж, аж үйлдвэрээс гарч буй утаа, хорт хаягдлыг 55%-аар бууруулж, байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт болон экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж” байна гэжээ.

Дээрх зорилгыг хэрэгжүүлэх тулд:

2030 он гэхэд аж үйлдвэрийн салбараас гарч буй бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийн зах зээлийн 10 хүртэлх хувийг эзлэх зорилго тавин ажиллаж байна. Энэхүү зорилгын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан үндэсний хэмжээнд бизнес эрхлэгчдийг дэмжих стратегийн бодлогыг Засгийн газраас амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Байгаль орчинд ээлтэй техник, технологийг хувийн хэвшилд нэвтрүүлэхийн тулд “Бид танд юугаар туслах вэ?” хөтөлбөрийг хэрэгжүүлж жижиг, дунд компаниудын экспортод гаргаж буй бүтээгдэхүүний дүн хэмжээнд хөнгөлөлт олгох, тодорхой зардлын 50 хүртэлх хувийг Засгийн газраас хариуцах тогтолцоог бий болгож чаджээ.

Мөн Засгийн газраас аж үйлдвэрийн компаниудтай эрчим хүчний үнийг тогтвортой байлгах гэрээ байгуулж, үйлдвэрлэлийн процессын хүрээнд гарах зардлыг тогтвортой түвшинд байлгах боломжийг хангаж байна. Зарим аж ахуй нэгжүүд 7-оос дээш жилийн хугацаанд тогтвортой үнийн гэрээг байгуулж, эрчим хүчний зардлаа хэмнэх дэмжлэгийг Засгийн газраас аван хамтран ажиллаж байна.

Энэ бүх бодлогын шийдлийн үр дүнд үндэсний хэмжээний экспорт нэмэгдэж, татварын орлого сайжирснаар нийгмийн халамжийн олон талт бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрддэг. Энэ нь Норвегийн социал демократ нам олон нийтээс байнгын дэмжлэг авч, өөрсдийн сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэх суурь нөхцөлийг хувийн хэвшлийн салбарыг бүрэн дэмжиж ажилласнаар амжилттай явуулдаг бодлогын шийдэл, арга зам билээ.

 

ЭХ СУРВАЛЖ: https://www.arbeiderpartiet.no/aktuelt/skape-for-a-dele/


Норвегийн Социал демократ нам: Бид хамтдаа томоохон асуудлыг шийдвэрлэж чадна

ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.