Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ээлжит бус Их хурал өнөөдөр /2023.01.30/ Тусгаар тогтнолын ордонд болж байна. Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ нь Монгол Ардын Намын дэргэдэх 21 аймаг, 9 дүүрэг, 331 сум, 173 салбар холбоо, зөвлөлтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг, нийт 97 мянга орчим гишүүнтэй ашгийн бус эмэгтэйчүүдийн байгууллага билээ.
Өнөөдөр болж буй ээлжит бус Их хурал 79,8 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлээс нийт 400 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэ удаагийн ээлжит бус Их хурлаар Шинэ сэргэлтийн бодлогод эмэгтэйчүүдийн оролцоо, социал демократ үзэл баримтлал эмэгтэйчүүдийн оролцоо сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд хэлэлцүүлнэ. Мөн НАМЭХ нэр болон дүрэмдээ өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.