2022 оны 11 сарын 7, 8-ны өдрүүдэд Завхан аймагт Завхан, Увс, Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны төлөөлөгчид жендэрийн сургалтад сууж, орон нутгийн намын жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж ажиллахаар боллоо.
Жендэрийн манлайлагчид жендэрийн талаарх орчин үеийн ойлголтыг судалж, улс төрийн намыг жендэрийн шилжилтийг дэмжигч болж төлөвших хэрэгцээ, шаардлага, хандлагуудыг сургалтын интерактив аргаар эзэмшиж авлаа. Мөн Завхан, Увс, Хөвсгөл аймгийн МАН-ын хороод жендэрийн шилжилтийг дэмжсэн орчин үеийн нам болж төлөвшихөд оролцох, дотоод соёлыг өөрчлөхөд манлайлж ажиллах, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн “50:50” клуб байгуулж байна. Сургалтыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл дэмжин ажиллалаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.