2022 оны 11 сарын 5, 6-ны өдрүүдэд Ховд аймагт Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны төлөөлөгчид жендэрийн сургалтад сууж, орон нутгийн намын дэргэд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих сайн дурын клуб байгуулахаар боллоо.
Жендэрийн манлайлагчид жендэр ба хүйсийн ялгаа, хэвшмэл ойлголт гэж юу болох, яагаад жендэр чухал болох талаар орчин үеийн ойлголтыг авсан юм. Мөн улс төрийн нам яагаад жендэрийг дэмжих ёстой, хэрхэн өөрчлөгдөх, шилжилтийг дэмжсэн жендэрийн хандлагатай улс төрийн нам болж төлөвших хэрэгцээ, шаардлагын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв.
Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн намын хороо дотоод соёлоо өөрчлөх, жендэрийн тэгш байдлыг дэмжих, жендэрийн манлайлагчидтай хамтарч ажиллах, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, олон нийтэд нөлөөлөх сайн дурын клуб байгуулж ажиллахаар боллоо.
Сургалтыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл дэмжин ажиллалаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.