70001921
info@nam.mn
Мэдээ

“Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтын нээлт Ховд аймагт боллоо

Админ
2022/11/08


2021 оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд МАН-ын 30 дугаар Их хурлаа хийж, Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлан тодотгосон. Мөн “Шинэ зуун-Дэвшилтэд бодлого” 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. 30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 30 дугаар Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг зохион  байгуулж  байгаа билээ. Энэ удаад 15 аймгийн 236 суманд хүрч ажиллахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байна.



Энэ сарын 7-ноос 12-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ удаагийн сургалтын аймгийн төвүүд ажиллах багуудыг МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас  намын Нарийн бичгийн дарга нар болон Газрын дарга нар ахлах бол сумдад хүрч ажиллах багуудыг 30 дугаар Их хурлаас сонгогдсон намын Бага хурлын гишүүд ахалж ажиллана.



МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулгаар ахлуулсан баг өнөөдөр /2022.11.08/ Ховд аймагт  ажиллаж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгаас сонгогдсон Намын Бага хурлын гишүүд, аймгийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчид оролцлоо. Ховд аймгийн  сургалтыг МАН-ын МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга нээж, намын бодлого, үйл ажиллагаа, Социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Ховд аймгийн 17 суманд таван баг бүсчлэн тойрч, сургалт, уулзалтуудаа хийх юм. Тодруулбал,  энэ сарын сарын 8, 9, 10-ны өдрүүдэд МАН-ын Бага хурлын гишүүн Л.Батнайрамдалаар ахлуулсан нэгдүгээр баг Булган, Үенч, Алтай суманд, Бага хурлын гишүүн С.Мөнгөнчимэгээр ахлуулсан хоёрдугаар баг Мөст, Мөнххайрхан, Манхан суманд, Бага хурлын гишүүн Э.Болормаагаар ахлуулсан гуравдугаар Цэцэг, Дарви, Зэрэг суманд, Бага хурлын гишүүн Л.Халтараар ахлуулсан дөрөвдүгээр баг Мянгад, Дөргөн, Чандмань сумдад, Бага хурлын гишүүн Д.Жаргалсүрэнгээр ахлуулсан тавдугаар баг Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Дуут сумдад тус тус ажиллана.

Багууд МАН-ын 30 дахь  Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлого зэрэг Монгол Ардын Намын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгч, Хүний эрх, Жендэрийн сургагч багш нарын сургалтуудыг орох юм. Мөн анхан шатны гишүүд дэмжигчдийн санал хүсэлтийг сонсоно.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.