Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 30 дугаар Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг зохион байгуулж байгаа билээ.
Удирдах Зөвлөлийн Ажлын алба, бага хурлын гишүүд 15 аймгийн 236 суманд хүрч ажиллахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2022.11.08/ Завхан аймгийн сургалтын нээлт боллоо. Завхан аймагт МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүүгээр ахлуулсан баг ажиллаж байна. Сургалтын эхэнд намын бодлого, үйл ажиллагаа, Социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Завхан аймаг 24 сумтай. Тус аймгийг төлөөлсөн Бага хурлын гишүүдээр ахлуулсан зургаан баг бүсчлэн тойрч, сургалт, уулзалтуудаа хийх юм. Тодруулбал, энэ сарын сарын 9, 10-ны өдрүүдэд Бага хурлын гишүүн Г.Тэнгэрээр ахлуулсан баг Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Бага хурлын гишүүн Ж.Эрхэмбаатараар ахлуулсан тавдугаар баг Баянхайрхан, Тэс суманд, Бага хурлын гишүүн Э.Болортуяагаар ахлуулсан баг Баянтэс, Асгат суманд, Бага хурлын гишүүн П.Өлзийнарангаар ахлуулсан баг Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон суманд, Бага хурлын гишүүн Г.Ууганбаяраар ахлуулсан баг Алдархаан, Яруу, Идэр, Тэлмэн суманд, Бага хурлын гишүүн Б.Бямбасайхан, Х.Пүрэвжаргал нарын дөрөвдүгээр баг Цэцэн-Уул, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй суманд, Бага хурлын гишүүн Л.Ганзоригоор ахлуулсан зургадугаар баг Нөмрөг, Тосонцэнгэл, Их-Уул суманд тус тус ажиллана.
Багууд МАН-ын 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлого зэрэг Монгол Ардын Намын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгч, Хүний эрх, Жендэрийн сургагч багш нарын сургалтуудыг орох юм. Мөн анхан шатны гишүүд дэмжигчдийн санал хүсэлтийг сонсоно.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.