70001921
info@nam.mn
Мэдээ

“Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтын нээлт Сүхбаатар аймагт боллоо

Админ
2022/11/07



МАН-ын Бага хурлын гишүүд орон нутагт ажиллаж эхэллээ. Тодруулбал, МАН өнгөрсөн оны  арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд 30 дугаар Их хурлаа хийж, социал демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлан тодотгосон. Мөн “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” таван чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. 30  дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлуудыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна.


МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг зохион  байгуулж  байгаа билээ. Энэ удаад 15 аймгийн 236 суманд хүрч ажиллахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байна. Энэ сарын 7-12-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ удаагийн сургалтын аймгийн төвүүд ажиллах багуудыг МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас  намын Нарийн бичгийн дарга нар болон Газрын дарга нар ахлах бол сумдад хүрч ажиллах багуудыг 30 дугаар Их хурлаас сонгогдсон намын Бага хурлын гишүүд ахалж ажиллана.


“Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтын нээлт Сүхбаатар аймагт боллоо. МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва сургалтыг нээж үг  хэлсэн юм. Тэрбээр МАН-ын бодлого, үйл ажиллагааны талаар уулзалтад ирсэн гишүүд, дэмжигчдэд нэгдсэн ойлголт өглөө. Тухайлбал, МАН-ын 30 дугаар их хурлын бодлого шийдвэр болон  социал демократ үзэл баримтлалын талаар, намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, авлигын эсрэг, хүний эрхийн дэвшилтэт бодлого, жендерийн эрх, тэгш байдлыг хангах, гадаад харилцаа, цахим намын үйл ажиллагаа, Шинэ сэргэлтийн бодлогын талаар  танилцуулга, мэдээлэл хүргэсэн юм. Энэхүү сургалтын дараагаар “Хүний эрх дэвшилтэт бодлого” сэдэвтэй хичээлийг Хүний эрхийн сургагч багш О.Вандандорж орлоо. Сүхбаатар аймгийн Баруун урт суманд болсон сургалтын нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдавгаар ахлуулсан баг ажиллаж байна. Мөн тус аймгийн сумдаар таван баг ажиллах бөгөөд бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэн юм. Уулзалтад Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчид, дэргэдэх төрийн бус байгууллагын тэргүүлэгчид, Баруун-Урт сумын тэргүүлэгчид болон үүрийн дарга, идэвхтэн 70 гаруй гишүүдийн хүрээнд зохион байгууллаа. Мөн Сүхбаатар аймгийн МАН-ын Хяналтын хорооны дарга, гишүүд, Баруун- Урт сумын МАН-ын Хяналтын хорооны дарга, гишүүд оролцов.

Багууд МАН-ын 30 дахь  Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлого зэрэг МАН-ын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгч, Хүний эрх, Жендэрийн сургагч багш нарын сургалтуудыг орох юм. Мөн анхан шатны гишүүд дэмжигчдийн санал хүсэлтийг сонсоно.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.