70001921
info@nam.mn
Мэдээ

101 жилийн түүхтэй Монгол Ардын нам “Цахим нам” болж байгааг гишүүд дэмжиж байна

Админ
2022/10/12


Монгол Ардын нам 30 дугаар Их хурлаараа Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо бататган зарлаж, Хүний эрх, Шударга ёс, Эв санааны нэгдлийг дээдэлнэ гэдгээ бүх нийтэд тунхагласан. Энэ зорилт, бодлого намын бүх шатны байгууллагын гишүүд, дэмжигчдээс хамааралтай. Иймээс Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад Хорооны намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй “Өглөөний уулзалт” хийж байна. Уулзалтын зорилго нь нийслэлийн намын анхан шатны байгууллагын төлөөлөл, намын гишүүд, дэмжигчдийн саналыг сонсох, тодорхой болгоход чиглэгдэж байгаа юм.



Монгол Ардын нам нь хүний эрхийг дээдлэгч, жендэрийн тэгш байдлыг хангагч намын хувьд өнөөдрийн уулзалтын бас нэг сэдэв нь хүний эрхийн хамгаалал, жендэрийн тэгш эрхийн талаарх ойлголтыг гишүүдэд өгөв.

Дэвшилтэт бодлого, үсрэнгүй хөгжлийн суурь нь цахим шилжилт юм. 2017 онд 28 дугаар Их хурлаар дэвшүүлсэн 6 үндсэн зорилтын нэг нь “цахим нам” болох зорилт юм. Цахим намын давуу тал нь тухайн хоёр хүний хоорондын харилцаанд ямар нэгэн гүүр байхгүй болно гэсэн үг. Цаасаар дамжих хүнд суртал, хээл хахуул гэх зүй бус үйлдэл арилах учиртай. Тийм ч учраас “Өглөөний уулзалт”-ын үеэр намын бүх шатны байгууллагууд цахим хэлбэрт орж байгаа тухай мэдээллийг ч хүргэв.


Гишүүд, дэмжигчдийн зүгээс улсын төсөв дээр тэтгэвэрт гарсныхаа дараа дахин давхардан ажиллаж байгааг зогсоож, 76 гишүүнд өгдөг мөнгийг больж байгааг сайшааж байлаа. Мөн 101 жилийн түүхтэй улс төрийн хүчний хувьд бусад улс төрийн хүчнээс түрүүлж жендэрийн асуудлыг хөндөж байгаа нь, Цахим хэлбэр рүү шилжилт хийж байгаа зэрэг бодлогын шинэчлэлүүдийг дэмжиж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж байв. 







Монгол Ардын намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд Баянгол дүүргийн 8, 9, 10, 21, 22-р хорооны гишүүд, дэмжигчидтэй, Монгол Ардын намын Нарийн Бичгийн дарга Б.Тулга Чингэлтэй дүүргийн 13, 14, 15-р хорооны гишүүдтэй, Монгол Ардын намын Намын Байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва Хан-Уул дүүргийн 12, 13, 14-р хороо, Монгол Ардын намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Баянзүрх дүүргийн 17, 18, 19, 20-р хороо, Монгол Ардын намын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ Сүхбаатар дүүргийн 16, 17, 18-р хороо, Монгол Ардын намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү Сонгинохайрхан дүүргийн 19, 27, 30, 39-р хорооны гишүүд, дэмжигчидтэй “Өглөөний уулзалт”-аар уулзаж, санал бодлыг нь сонслоо.







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.