70001921
info@nam.mn
Мэдээ

“Цахим нам” хөтөлбөрийн хүрээнд бүх шатны гишүүдийн оролцоог нэмэгдүүлнэ

Админ
2022/10/07


Монгол Ардын намын 30 дугаар их хурлын тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, хүний эрх, жендэрийн тэгш эрхийн байдал, Шинэ сэргэлтийн бодлогын талаарх мэдээллийг Бага хурлын гишүүдэд олгох сургалт хоёр долоо хоног болсон. Тэгвэл энэ долоо хоногоос цахим шилжилтийн талаарх мэдээллийг өгөх сургалт явагдаж байна.



Дэвшилтэт бодлого, үсрэнгүй хөгжлийн суурь нь цахим шилжилт юм. 2017 онд 28 дугаар их хурлаар дэвшүүлсэн 6 үндсэн зорилтын нэг нь цахим нам болох зорилт юм. Цахим намын давуу тал нь тухайн хоёр хүний хоорондын харилцаанд ямар нэгэн гүүр байхгүй болно гэсэн үг. Тодруулж хэлбэл хүнд суртал арилна гэж ойлгож болох юм. Тиймээс 10 дугаар сарын 04-ний өдөр явагдсан сургалтын үндсэн гол зорилго нь цахим шилжилтийн талаарх мэдээллийг өгөхөд оршиж байлаа. Сургалтыг Монгол Ардын намын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ удирдан явуулсан.



Монгол Ардын нам 28 дугаар Их хурлаараа цахим нам болох зорилтоо эхлүүлсэн бол 30 дугаар Их хурлаараа “Цахим нам-2.0” хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр гишүүдийн оролцоо нэмэгдэх, гишүүдийн ялгаатай байдал арилна гэж тодорхойлж байгаа юм.



Мөн “Цахим нам-2.0” руу шилжсэнээр намын болоод бүх шатны гишүүдийн бүтээмж нэмэгдэнэ. Монгол Ардын нам улс төрийн хүчний хувьд цахим хэлбэрт шилжсэнээр шилэн хэлбэрт орж орлого, зарлага бүрэн нээлттэй байх нөхцөл бүрдэж байгаа юм.






Монгол Ардын нам нь хүний эрхийг дээдлэгч, жендэрийн тэгш байдлыг хангагч намын хувьд өнөөдрийн сургалтын бас нэг сэдэв нь хүний эрхийн хамгаалал, жендэрийн тэгш эрхийн талаарх ойлголтыг бага хурлын гишүүдэд өгсөн юм. Энэ хүрээнд Монгол Ардын намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, Монгол Ардын Намын дэргэдэх “Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын Хүрээлэн”-гийн захирал Х.Баасанжаргал, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Эрхэмбаатар нар хүний эрх, жендэрийн тэгш эрхийн  чиглэлийн сургалт орлоо.



Дашрамд дурдахад Монгол Ардын нам 330 сум, 21 аймаг, 9 дүүргийн намын хороодыг вэб сайттай болгож үүгээрээ дамжуулан монгол орны өнцөг булан бүрээс ижил түвшинд мэдээлэл авах, оролцох боломжийг нийт гишүүддээ олгохоор болжээ.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.