70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын удирдлагууд намын анхан шатны гишүүдтэй уулзаж байна

Админ
2022/10/07


Монгол Ардын нам 30 дугаар Их хурлаараа Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо бататган зарлаж, Хүний эрх, Шударга ёс, Эв санааны нэгдлийг дээдэлнэ гэдгээ бүх нийтэд тунхагласан. Энэ зорилт, бодлого намын бүх шатны байгууллагын гишүүд, дэмжигчдээс хамааралтай. Иймээс Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад Хорооны намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй “Өглөөний уулзалт” хийж байхаар болсон. Уулзалтын зорилго нь нийслэлийн намын анхан шатны байгууллагын төлөөлөл, намын гишүүд, дэмжигчдийн саналыг сонсох, тодорхой болгоход чиглэгдэж байлаа. “Өглөөний уулзалт” нь долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад хийгдэж байна.




Энэ өдөр Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдаар ахлуулсан баг Сонгинохайрхан дүүргийн 10, 11, 21, 28-р хорооны иргэдтэй “Өглөөний уулзалт” хийлээ. 2.0 хөтөлбөрийг танилцуулах, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаар мэдээлэл өгч намын гишүүд, дэмжигчдийн саналыг сонслоо. Уулзалтаар намаас хийж, хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулж, Социал демократ үзэл баримтлалын талаар давтан сургалт явууллаа.



Мөн энэ өдөр Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатараар ахлуулсан баг Баянзүрх дүүргийн 5-8 дугаар хорооны намын гишүүдтэй уулзлаа. Энэ үеэр МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар цагийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн бол түүний дараагаар намын гишүүдийн үгийг сонсож, тодорхой асуултад харилт өглөө. Намын гишүүдийн зүгээс "Түгжрэлийг шийдэх гарц, гаргалгаа" шийдвэрлэх арга замын талаар тодорхой мэдээлэл авахыг хүсэж байлаа. намын удирдах бүрэлдэхүүнээс асууж байсан. Уулзалтад тус дүүргийн намын хорооны 90 орчим гишүүд оролцлоо.  



Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Б.Тулга, Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга О.Гэрэлт-Од нараар ахлуулсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2, 4, 19, 20 дугаар хорооны 40 орчим Намын Анхан Шатны Байгууллагын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй “Өглөөний уулзалт” хийлээ. Гишүүд, дэмжигчдийн зүгээс Хорооны намын хорооны байртай болох түүнтэй холбоотой санхүүжилтийн талаар, ахмадуудын зүгээс тэтгэвэр, тэтгэмжийн хүртээмжтэй байдал зэрэг тулгамдаж буй асуудлыг намын удирдлагуудад нээлттэй, ил тод танилцуулж, харилцан санал солилцлоо.



Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагваар ахлуулсан баг Хан-Уул дүүргийн 4, 5, 6-р хорооны намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа. Тус уулзалтын хүрээнд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас хийж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг товч танилцууллаа. Тухайлбал, 30 дугаар Их хурлаас гарсан тогтоол шийдвэрийн биелэлт, хэрэгжилт, үр дүн болон Шинэ сэргэлтийн бодлого, Хүний эрхийг хамгаалах дэвшилтэт бодлого, Жендерийн эрх тэгш байдлыг хангах дэвшилтэт бодлого, Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх дэвшилтэт бодлого, Цахим нам 2.0 хөтөлбөр болон цаг үеийн бусад асуудлаар нээлттэй ярилцлаа.



Монгол Ардын Намын Технологи, инновацын газрын дарга Н.Жавхлан,Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Т.Билэгсайхан нараар ахлуулсан баг бүрэлдэхүүн Баянгол дүүргийн 4, 5, 6, дугаар хорооны намын хорооны гишүүд, дэмжигчтэй өглөөний уулзалт зохион байгууллаа.



Монгол Ардын намын Улс Төрийн Бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн 4, 5, 6, 19 дүгээр хорооны намын 60 гаруй гишүүд, дэмжигчидтэй уулзлаа. Тус уулзалтаар Монгол улсын гадаад, дотоодын өнөөгийн нөхцөл байдал хүний эрх, жендэр, цахим нам 2.0 зэрэг асуудлуудаар мэдээлэл өгч санал солилцлоо. Дашрамд дурдахад “Өглөөний уулзалт” нь 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал үргэлжилнэ.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.