70001921
info@nam.mn
Мэдээ

Долоо хоног бүрийн лхагва, баасан гарагт “Өглөөний уулзалт” болно

Админ
2022/10/07


Монгол Ардын Нам 30 дугаар Их хурлаараа Намын хөтөлбөр буюу эрхэмлэх зүйлээ шинэчлэн баталсан. Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо тодорхой зарлаж, Хүний эрх, Шударга ёс, Эв санааны нэгдлийг дээдэлнэ гэдгээ бүх нийтэд тунхагласан билээ. Хүний эрх, Шударга ёс, Эв санааны нэгдлийг дээдлэн эрхэмлэх ажил намын бүх шатны байгууллагын гишүүд, дэмжигчдээс хамааралтай. Энэ ч утгаар өнөөдөр Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад Хорооны намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй “Өглөөний уулзалт” хийж байхаар болсон. Уулзалтын зорилго нь нийслэлийн намын анхан шатны байгууллагын төлөөлөл, намын гишүүд, дэмжигчдийн саналыг сонсох, тодорхой болгоход чиглэгдэж байлаа.



Энэ өдөр Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Цахим шилжилтийн хэлтсийн дарга Х.Энхбат, Нийслэлийн намын хорооны дэд дарга С.Эрдэнэбаяр зэрэг бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 1-3 дугаар хорооны 80 гаруй гишүүдтэй уулзсан юм. Гишүүд, дэмжигчдийн зүгээс Монгол Ардын Нам цахим, нээлттэй нам болж буйд талархлаа илэрхийлээд, хүний эрх, жендерийн тэгш байдалд үзүүлж буй манлайллаа алдахгүй байхыг захилаа.



Цаашид тогтмолжиж байгаа энэ уулзалт өглөө 07:30 цагт нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Ч.Батзул нар Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны гишүүд, дэмжигчидтэй уулзлаа. Уг уулзалтад 90 орчим гишүүд, дэмжигчид оролцлоо. 101 жилийн түүхтэй энэ намынхаа гишүүдийг чадвартай болгох тал дээр анхаарч ажиллах, Залуу гишүүдийг төлөвшүүлэх тал дээр түлхүү ажиллахыг захилаа.



Сүхбаатар дүүргийн намын анхан шатны байгууллагын удирдлага, гишүүдтэй хийсэн уулзалтад Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Монгол Ардын намын Гадаад харилцааны хэлтийн дарга М.Цэлмүүн нар оролцлоо. Монгол Ардын Нам улс төрийн намуудад манлайлал үзүүлж Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг хэлэлцэж Бодлогын баримт бичиг боловсруулан хэлэлцүүлэх гэж байгааг 100 хувь дэмжин сайшааж байна.



Монгол Ардын намын Улс Төрийн Бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ, Нийслэлийн Намын Цахим Бодлогын Хэлтсийн дарга Д.Хосбаяр, Нийслэлийн Хан-Уул дүүргийн намын хорооны дэд дарга Б.Цэрэн нар Нийслэлийн Хан-Уул дүүргийн намын хорооны гишүүд дэмжигчидтэй уулзсан. Уулзалтын үеэр гишүүд Засгийн газар Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж байгаа нь маш зөв шийдвэр болсон. Өнөөдөр төр иргэддээ дарамт үзүүлдэг бус, иргэддээ үйлчилдэг байх ёстой гэдгийг онцолж байлаа.



Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Хуулийн хэлтсийн дарга Ж.Эрхэмбаатар, Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа нараар ахлуулсан гуравдугаар баг Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 40-р хорооны төлөөлөл болох 60 орчим намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.



Мөн энэ өдөр Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү, Орон нутаг намын хөгжлийн хэлтсийн дарга Т.Билэгсайхан нар Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчидтэй уулзсан юм. Социал демократ үзэл баримтлалын талаархи сургалт ч зохион байгуулагдсаны зэрэгцээ “Цахим нам 2.0” хөтөлбөрийг танилцуулах, Жендэрийн эрх тэгш байдлын талаар мэдээлэл хийгдлээ.

Өнөөдрөөс эхэлж байгаа “Өглөөний уулзалт”-ын хүрээнд Нийслэлийн Анхан Шатны Байгууллагын удирдлага, гишүүд, дэмжигчдийн санал хүсэлт, тулгарч буй бэрхшээл, асуудлыг нээлттэй сонсож, харилцан санал солилцлоо. Түүнчлэн Монгол Ардын намын зүгээс хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ч товч мэдээлэл өглөө.

Өглөөний уулзалт нь 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийгдэх юм.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.