Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад Хорооны намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй “Өглөөний уулзалт” хийж байхаар болсон юм. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн төвийн 6 дүүрэгт зургаан гарч, нэг цагт уулзалтаа эхлүүлсэн юм.
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Хуулийн хэлтсийн дарга Ж.Эрхэмбаатар, Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа нараар ахлуулсан гуравдугаар баг Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 40-р хорооны төлөөлөл болох 60 орчим намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.
Тус уулзалтын хүрээнд Нийслэлийн Анхан Шатны Байгууллагын удирдлага, гишүүд, дэмжигчдийн санал хүсэлт, тулгарч буй бэрхшээл, асуудлыг нээлттэй сонсож, харилцан санал солилцлоо. Түүнчлэн Монгол Ардын намын зүгээс хийж хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл өглөө.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.