70001921
info@nam.mn
Мэдээ

Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Админ
2022/09/19


Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 106 жилийн ой 09 дүгээр сарын 17-ны өдөр тохиож Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Мөн Монгол улсын Засгийн газрын зарим гишүүд, ахмадын төлөөлөгчид болон “Ю.Цэдэнбал академи”, Ю.Цэдэнбал агсны төрсөн дүү Юмжаагийн Жавзан нар цэцэг өргөлөө. 

Ю.Цэдэнбал нь улс, эх орныг хагас зуун жил тэргүүлэхдээ хүйтэн дайны хүнд бэрх цаг үед Монгол төрийнхөө тусгаар тогтнолыг бэхжүүлэн хадгалж чадсан төдийгүй, эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс суурийг баттай бий болгосон юм. 

Ю.Цэдэнбал нь Монгол улсыг НҮБ-д элсүүлэх талаар тууштай зүтгэл гаргаж, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлд Монголын төрийн удирдагчдаас анх удаа үг хэлсэн төдийгүй 16 жил үргэлжилсэн ухаалаг гадаад бодлогын үр дүнд 1961 онд Монгол Улс НҮБ-д элссэн юм. 

Ю.Цэдэнбалын удирдлагын он жилүүд буюу 1940-1984 онд Монгол улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 50 дахин, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 244 дахин, 1976-1986 онд уулын үйлдвэрийн бүтээгдэхүүн 18.7 дахин өссөн байдаг. Мөн үүнээс гадна аж үйлдвэржүүлэх бодлогын үр дүнд Эрдэнэт, Дархан зэрэг үйлдвэрийн цогцолбор хотууд баригдаж, олон арван үйлдвэрүүд ашиглалтад орсон юм. 







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.