Монголын Социал Демократ Оюутны холбооноос өнөөдөр “Хүний эрх-Оюутны эрх” сэдэвт хэлэлцүүлэг, өгөөний уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол хүний үндсэн эрхийн нэн тэргүүнд сурах, үзэл бодлоо илэрхийлэх, зорчих эрхийн асуудлууд багтсан байдаг. Энэ ч утгаар өнөөдрийн хэлэлцүүлэг уулзалтын гол зорилго нь Монголын нийт оюутнуудын сурах, зорчих, үзэл бодлоо илэрхийлэх эрх хэрхэн хамгаалагдаж байгаа талаар хэлэлцэж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.
Өнөөдрөөс эхэлж байгаа энэхүү “Хүний эрх-Оюутны эрх” сэдэвт хэлэлцүүлэг, өглөөний уулзалтад Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын Хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал уригдан оролцож оюутан залуустай хүний эрх ялангуяа оюутан залуусын эрх хэрхэн хамгаалагдах ёстой, оюутан залуус сурч боловсрох, зорчих эрхийн асуудлаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцлоо.
Цаашид энэхүү хэлэлцүүлэг, өглөөний уулзалтыг нийгмийн бүх салбарын хүрээнд тогтмол зохион байгуулах юм.
Өнөөдрийн хэлэлцүүлэг, уулзалтад Монголын Социал Демократ Оюутны холбооны Удирдах зөвлөл, МУИС, ШУТИС, ХААИС болон бусад хувийн хэвшлийн их дээд сургуулийн оюутан, залуус оролцлоо.
“Хүний эрх-Оюутны эрх” хэлэлцүүлэг, өглөөний уулзалтаар нийт оюутны санал бодлыг нэгтгэж удахгүй Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх гэж байгаа “Дээд боловролын тухай хууль”-д санал болгон хүргүүлэх юм байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.