70001921
info@nam.mn
Мэдээ

ФИЛИППИН УЛСАД БОЛСОН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТАНД МАН-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

Админ
2022/09/08

Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай 130 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн “Прогрессив Аллианс”-ийн гишүүн байгууллага “Азийн Соц Дем холбоо”-ноос энэ сарын 02-04-ний өдрүүдэд Филиппин Улсын Манила хотод “Улс төрийн стратеги хөгжил” сэдэвт удирдах ажилтны сургалтыг олон улсын хэмжээнд зохион байгууллаа.

Ази тивийн олон улс орнуудын удирдах түвшний ажилтнууд оролцсон уг сургалтанд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Цахим шилжилтийн хэлтсийн дарга Х.Энхбат, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Нансалмаа нар оролцлоо. 

Сургалтын үеэр Австрали, Индонез, Нидерланд зэрэг 6 орны 9 багш, илтгэгчид “Сонгуулийн үр дүнтэй стратеги”,  “Худал, ташаа мэдээлэлтэй ажиллах арга зүй, стратеги” зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сургалтанд Ази тивийн 7 улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам, түүний дэргэдэх сургалт, судалгааны төвийн 20 гаруй удирдах ажилтан хамрагдаж өөрийн орны сайн туршлагаа хуваалцаж, хүндрэлтэй асуудлуудын талаар санал солилцон, цаашид хамтран ажиллах чиглэлээр ярилцсан үр дүнтэй сургалт боллоо. 

“Азийн Соц Дем холбоо” нь Ази тивийн 13 орны нам, түүний дэргэдэх сургалт, судалгааны төвүүдийг нэгтгэсэн, Прогрессив Аллиансийн гишүүн байгууллага юм. 





 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.