70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: ТУРК УЛСЫН ШУДАРГА ЁС, ХӨГЖЛИЙН НАМТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Админ
2022/09/08

Бүгд Найрамдах Турк Улсын эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын урилгаар Монгол Ардын Намын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ, Технологи, инновацын газрын дарга Н.Жавхлан, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Т.Билэгсайхан нар Анкара хотноо албан айлчлал хийж байна. 

Айлчлалын хүрээнд "Шударга ёс, хөгжлийн нам"-ын Гадаад харилцааны дарга Афиф Дэмиркиран, Мэдээлэл, технологийн дарга Өмэр Илэри, Улс төр, хууль эрх зүйн дарга Мэхмэт Тунжая, Турк Улсын парламентын гишүүн Орхан Еэгин нартай уулзалт хийлээ. 

Уулзалтаар хоёр намын цаашдын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, намын байгуулалтын олон чиглэлд хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.

Монгол Ардын Нам үйл ажиллагаандаа цахим технологи нэвтрүүлж, намын бодлогын шинэчлэлийн хүрээнд “цахим нам” болж байгаагаа албан ёсоор зарласан. Өнөөдрийн байдлаар Цахим нам 1.0,  2.0 хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид технологийн дэвшлүүдийг улс төрийн намын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллана.  

Дашрамд дурдахад Турк Улсын “Шударга ёс хөгжлийн нам” нь 2001 онд байгуулагдсан бөгөөд 2003 оноос хойш эрх барьсан. Өнөөдөр 11 сая гаруй гишүүнтэй улс төрийн томоохон байгууллага юм.

 






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.