70001921
info@nam.mn
Мэдээ

“ШИНЭ ЗУУН–ДЭВШИЛТЭТ БОДЛОГО 2022” сургалт Говьсүмбэр аймагт амжилттай боллоо

Админ
2022/08/30

2021 оны 12-р сард Монгол Ардын нам 30 дугаар Их хурлаар Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлан, тодотгосон. Мөн хурлаар “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого” 5 бүлэг, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг тунхагласан. Монгол Ардын намын 30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.

05-р сарын 27, 28-ны өдрүүдэд энэхүү сургалт Говьсүмбэр аймагт боллоо. Сургалтыг Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Монгол Ардын намын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Ү.Амарбат, Хүний эрхийн Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал тэргүүтэй Монгол Ардын намын удирдах зөвлөлийн ажлын албаны баг удирдан явууллаа.
 


Орон даяар зохион байгуулагдаж байгаа “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого” сургалт нь орон нутгийн намын анхан, дунд шатны удирдлага, гишүүд, идэвхтэн сонгуультнууд руу чиглэсэн 2 өдрийн цогц сургалт юм. Уг сургалтын хүрээнд Монгол Ардын намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 21 аймгийн Монгол Ардын намын хороодод 5 баг, 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг гарган ажиллаж байна.


















Сургалтаар Говьсүмбэр аймгийн намын хорооны гишүүд дэмжигчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож тэдгээрт Социал Демократ үзэл баримтлалын тухай, мөн Монгол Ардын намын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, намын гишүүд дэмжигчдэд хэрэгцээтэй мэдээ мэдээллийг хүргэж сургалтаа 2 өдрийн хугацаанд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд тус аймгийн намын хорооны 70 гаруй гишүүд, дэмжигчид хамрагдлаа.






Монгол улсын хууль тогтоомжид хүний эрх зөрчигдсөн 800 гаруй зүйл, заалт байдаг. Нэг үгээр хэлбэл хүний эрх хуулийн хүрээнд зөрчигдөж байна гэсэн үг. Хүнийг бодлогынхоо төв цэг болгосон Монгол Ардын нам Социал Демократ үзэл баримтлалынхаа хүрээнд 800 төрөл зүйлээр зөрчигдөж байгаа хүний эрхийг хамгаалж зарим хуулийг шинэчлэн найруулах ажлыг хуульч, судлаачид хамтран хийж эхлээд байна.


“ШИНЭ ЗУУН–ДЭВШИЛТЭТ БОДЛОГО 2022” сургалт Говьсүмбэр аймагт амжилттай боллоо

ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.