70001921
info@nam.mn
Мэдээ

ИТХ-ЫН НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛЬД МОНГОЛ АРДЫН НАМ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Админ
2022/08/30

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6-р сарын сарын 3 дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан байдаг. Нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигч хуульд заасан хугацаанд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод бүртгүүлсэн юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд заасны дагуу 2022 оны 06-р сарын 04-ний өдөр аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодоос нэр дэвшигчдийн үнэмлэх олгох ажил зохион байгуулагдаж нөхөн болон дахин сонгуулийн сурталчилгаа 06-р сарын 17-ны өдрийг дуустал хүртэл хугацаанд үргэлжилсэн юм.

Монгол Ардын намаас 49, Ардчилсан намаас 37, бие даагч 8 нэр дэвшигч аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуульд өрсөлдлөө. Хуулийн хүрээнд 2022 оны 06-р сарын 19-ний Ням гарагт 15 аймгийн 41 сум, нийслэлийн 2 дүүрэгт аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль явагдлаа.

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль шүүхийн маргааны улмаас хойшилсон бол Төв аймгийн Баянжаргалан сумын 1-р багт явагдсан сонгууль Монгол Ардын нам болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн учраас дахин санал хураалт явагдахаар болжээ. Харин Увс аймгийн Давст сумын 2-р багт явагдсан сонгууль намар хүртэл хойшлогдсон байна.

Урьдчилсан байдлаар санал хураалтын дүн мэдээ гарч эхлээд байна. Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын сонгуульд Монгол Ардын Нам дангаараа ялалт байгуулаад байна.

Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд 49 мандат дээр санал хураалт явагдаж нийт 33 тойрогт Монгол Ардын нам ялалт байгуулсан байна.

Ийнхүү Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгуульд Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгууллаа.

Энэ бол хуулийг дээдэлж хүний эрх, шударга ёс, эв санааны нэгдлийг үнэт зүйлээ болгон хүн төвтэй хөгжлийн бодлого баримталж байгаа 300 мянган гишүүнтэй Монгол Ардын намын зорилт, хөтөлбөрийг нийслэл, аймаг, сум, баг хороодод байгаа Монгол улсын нийт сонгогчид дэмжиж, илүү сайн ажлаа хийнэ гэж итгэн сонголт хийж байгаагийн нэг илрэл юм.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.